bolorerdene taniltsuulga setguul (PDF)




File information


This PDF 1.4 document has been generated by Adobe InDesign CC 2015 (Windows) / Adobe PDF Library 15.0, and has been sent on pdf-archive.com on 05/10/2016 at 10:48, from IP address 103.212.x.x. The current document download page has been viewed 516 times.
File size: 10.56 MB (12 pages).
Privacy: public file
















File preview


“Àëèâààä ñýòãýëýýñýý õàíääàã
øèëäýã çàëóóñàà èëãýýëýý”
Эрхэм хүндэт Баянголчууд аа,
Та бүхэн сайхан намаржиж байна уу?
Хүүхэд багачууд, оюутан залуучууд маань цэцэрлэг, сургууль,
оюуны хөдөлмөртөө шамдаж, томчууд амралт, аялалаа дуусган
ажил, хөдөлмөртөө анхаарч Монгол оронд маань намар цаг ирлээ.
Үүнтэй зэрэгцэн тусгаар тогтносон Монгол Улсын иргэд сум,
дүүргийнхээ Иргэдийн хурлын төлөөлөгчөө сонгох орон нутгийн
сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-нд болох гэж байна.
Өнгөрсөн дөрвөн жил бид иргэдийнхээ итгэлийг алдахгүйг
хичээж ажилласан. Амаргүй байсан. Сүүлийн 32 жил сонсогдоогүй
Эрүүл мэндийн төв, 25 жил дурсагдаагүй Хүүхдийн эмнэлгийг
Баянголчууд барьсан. “Баянхог” хэмээн гоочлогддог байсан дүүрэг
маань Баянгол дүүрэг болсон. Ахмад настанууддаа зориулсан
эмнэлэг барьснаар улсдаа жишиг болох бүтээн байгуулалтыг хийв.
30 гаруй сургууль, цэцэрлэгийн өргөтгөл их засвар хийж, шинэ
сургууль, цэцэрлэгүүдийг ч ашиглалтанд орууллаа. Гэр хорооллын
гудамжны гэрэлтүүлэг, дүүргийн хэмжээний камерын хяналттай
болсоноор гэмт хэргийн гаралт буурсан. Иргэдийнхээ санал,
оролцоогоор эрүүл, аюулгүй, амар тайван амьдрах орчныг цогцлоох
гэж, УИХ, НИТХ, ДИТХ, ЗДТГ, хороод зэрэг шат шатандаа гар нийлж
зүтгэсний хүчинд Дүүрэг маань сүүлийн 25 жилд байгаагүйгээр өнгө
засаж, их бүтээн байгуулалт хийлээ.
Өрсөлдөгч улстөрийн хүчин МАН-ын сонгогчдыг үл бүтэх амлалтаар хууран мэхлэх, мөнгөөр санал
худалдан авах зэрэг хууль бус үйлдлүүд өнгөрсөн сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж бид үзэж байгаа. Та бүхэн ч
үүнтэй санал нийлэх бизээ. Өнөөдөр эрх барьж байгаа улстөрийн хүчний мөрийн хөтөлбөрөөсөө ухарсан, ард
иргэдийн амьжиргаа, улс орны хөгжил дэвшлийн эсрэг олон үйлдлүүд үүнийг давхар баталж байна. Энэ удаагийн
орон нутгийн сонгууль иргэдийн сонголтыг бодитой илэрхийлэх, шударга сонгууль болоосой гэж хүсэж байна. Үүнд
та бидний хамтын хүчин зүтгэл туйлаас чухал гэж үзэж байна.
Өнгөрсөн дөрвөн жилд бид бүтээн байгуулалт, иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван, тав тухтай
амьдралын орчинд анхаарч ажилласан бол ирэх дөрвөн жилд иргэдийнхээ амьжиргаа, ажлын байр, амьдралын
баталгаа, хувь хүний хөгжлийн асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллахаар “ШИЙДЭЛ 2020” мөрийн
хөтөлбөрөө боловсруулж, та бүхэндээ санал болгож байна.
Мөн өнгөрсөн дөрвөн жилд ажилласан “Шинэчлэлийн баг”-ын ажилд үнэлэлт, дүгнэлт өгч илүү
хариуцлагатай, илүү бүтээлч “Шийдлийн баг”, түүний гишүүд болох Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ, Цэдэвдамбын
ЭНХЧИМЭГ нарын боловсрол, туршлагатай, хөдөлмөрч хамгийн гол нь иргэдийнхээ сайн сайхан, хорооныхоо
хөгжил дэвшилд чин сэтгэлээ зориулж чадах шилдэг залуусаа Та бүхэнд илгээж байна.
Баянгол дүүргийн Ардчилсан намын хороо хуралдаж, энэ сонгуульд олонхи болвол УИХ-ын гишүүн асан
С.Одонтуяаг Дүүргийн ЗАСАГ ДАРГА-аар томилж, “Шийдлийн баг”-ыг удирдуулах шийдвэр гаргасныг та бүхэнд
дуулгахдаа таатай байна.
Ирэх он жилүүдэд ч Баянголчууд бид хамтдаа шийдэж, Та бүхний маань ажил, амьдрал улам бүр цэцэглэн
хөгжиж, Дүүрэг маань өнгө нэмнэ гэдэгт итгэлтэй байна.

БАЯНГОЛЧУУДАА,
Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ, Цэдэвдамбын ЭНХЧИМЭГ нараа хамтаар нь сонгож,
САЙН БҮХНЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЦГЭЭЕ ...
Хүндэтгэсэн,
Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга,
УИХ-ын гишүүн,
УИХ дахь АН-ын бүлгийн дарга

2

2

БГД-ийн Ардчилсан намын ñîíãóóëèéí øòàá

Содномзундуйн ЭРДЭНЭ

“Ìàíàé áàã ÿëàëò áàéãóóëñàí òîõèîëäîëä íàìàéã
Áàÿíãîë ä¿¿ðãèéí Çàñàã äàðãààð àæèëëóóëàõ ñàíàëûã
ãèø¿¿ä ìààíü äýâø¿¿ëæ ºíäºð õàðèóöëàãà,
èòãýë õ¿ëýýëãýëýý”
Эрхэм хүндэт Баянголчууд аа,
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид,
нутгийн удирдлагаа сонгох нэн хариуцлагатай цаг мөч бидний өмнө
ирээд байна. Саяхан хуралдсан Ардчилсан намын хорооны ээлжит
хурлын үеэр Орон нутгийн сонгуульд манай нам ялалт байгуулсан
тохиолдолд Салдангийн Одонтуяа намайг Баянгол дүүргийн
ЗАСАГ ДАРГА-аар ажиллуулах саналыг гишүүд маань дэвшүүлж,
хуралд оролцогчид 100 хувь дэмжин, улс төрийн өндөр
ХАРИУЦЛАГА, гүн ИТГЭЛ хүлээлгэлээ.
Нэгэн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд эдийн засгийн
хүндрэлтэй он жилүүд байсан хэдий ч боловсрол, эрүүл мэнд, дэд
бүтцийн салбартчухал хөрөнгө оруулалтууд хийж, Баянгол дүүрэгт
хөгжлийн цоо шинэ эхлэлийг тавин, НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ
ДҮҮРЭГ боллоо. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг эрс
нэмэгдүүллээ.
Гэр
хорооллын
харанхуй
гудамжуудыг
гэрэлтүүлэгтэй болгож, бүрэн камержсан дүүрэг аюулгүй орчинг
бүрдүүлж чадлаа.
Дөрөвхөн жилийн хугацаанд таван эмнэлгийн цогцолбор барьж байгууллаа. Цаашид эдгээр олон эмнэлгийн
үйлчилгээ, бодлогыг зангидаж улсдаа тэргүүлэх менежменттэй болгохыг зорьж байна. Товчхондоо газарт боссон
бүтээн байгуулалтыг сэтгэлд хүргэх үйлчилгээ, удирдлага болгох нь ирэх дөрвөн жилд бидний эрхэм зорилт байх
болно.
Миний хувьд 2006 онд Баянгол дүүрэгтээ “Иргэн та баялаг” санг үүсгэн байгуулж, ИТХ, УИХ-аар иргэнээ
баялаг болгох нөхцлийг бүрдүүлэх олон чухал хуулийг санаачлан батлуулсан. Ирэх дөрвөн жилд эдгээр хуулийг
дүүргийнхээ амьдралд жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх олон ажлыг хийх төлөвлөгөө, хөтөлбөр, хамгийн гол нь ЧИН
ЭРМЭЛЗЭЛ надад байна.
Суурь дэд бүтцээ бий болгож чадсан учраас одоо дүүргийнхээ иргэдийн амьжиргаа, өрхийн орлого, жижиг
дунд бизнес, айл бүр үйлдвэрлэгч гэсэн цогц арга хэмжээнүүдийг дэс дараатайгаар зохион байгуулах болно.
Өөрөөр хэлбэл, би томилогдсоныхоо маргааш ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдээ ажилтай, орлоготой байх
нөхцлийг хангах шийдвэрийг гаргана. Дэлхийн улс орнуудад орон нутгийн Засаг дарга нь иргэддээ ажлын байр олж
өгөх асуудлыг нэн тэргүүнд тавьж ажилладаг.
Би энэхүү шинэ жишгийг тогтооно. Манай нам Баянгол дүүрэгт олонхи болсон тохиолдолд эхний өдөр энэ
шийдвэрийг авч хэлэлцэнэ. Эдийн засгийн хамгийн үр дүнтэй хэрэгсэл болсон хувийн хэвшлийг эрчимтэй
хөгжүүлэхийг тууштай дэмжинэ. Худалдаа наймаа, бизнес хийхэд хорьж цагдаж болохгүй. Зоригтой шийдвэр
гаргаж, үнэнч шударгаар амьдрахыг хүссэн иргэн бүрээ дэмжиж ажиллана.
Баянгол дүүрэгт “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлсэн ч хүнд суртал байсаар байна. ХҮНД СУРТЛЫГ
арилгахын тулд цоо шинэ арга барилаар ажиллана.
Элдэв хоосон амлалт, уриа лоозон дэвшүүлсэн популистууд гэж хэн болохыг саяхан явагдсан УИХ-ын
сонгууль бүхэлдээ харууллаа. Сонгогдмогцоо сонгуулийн амлалтаасаа шууд буцаж ард түмний итгэлийг уландаа
гишгэж, төрийн албан хаагчдыг хоморголон халж, иргэд аж ахуй нэгжүүдийг татварын дарамтанд оруулах гэж
байгааг хараад гараа хумхиад суухыг бид огтхон ч хүсэхгүй байна. Бид дүүрэгтээ тогтвортой байдлыг хадгалахыг
чухалчилж, сайхан бүхнээ үргэлжлүүлэх болно. Ингэснээр иргэдийн амьдрал, амьжиргааг хоосон амлагчдын гарт
сүйрүүлэхгүй авч үлдэж чадна гэж итгэж байна.

САЙН БҮХНЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЦГЭЭЕ, БАЯНГОЛЧУУД АА!
Хүндэтгэсэн : АЭХ-ны тэргүүн БГД-ийн АН-ын дэд дарга

,

Салдангийн ОДОНТУЯА

,

ØÈÍÝ ÇÀÑÀÃ ÄÀÐÃÀ - ñàéí á¿õíèéã ¿ðãýëæë¿¿ëíý
3
БГД-ийн Ардчилсан намын ñîíãóóëèéí øòàá

3

Сайн бүхнээ үргэлжлүүлье
Баянголчууд аа!
Дүүрэгт маань ажил амьдрал буцалсан
намрын сайхан өдрүүд үргэлжилж байна.
Баянгол дүүргийн иргэн танд энэхүү захиа хүрэх
өдрийн мэнд хүргэе.
Юуны өмнө өнгөрсөн дөрвөн жилийн
хугацаанд Ардчилсан намд итгэл хүлээлгэн их
бүтээн байгуулалтыг хийх боломж олгосонд
баярлалаа. Өнгөрсөн жилүүдэд бид завгүй
хөдөлмөрлөж, амжуулсан ажил их байгаа
боловч, шийдлээ хүлээж буй бүтээн босгох олон
ажил байна.
Том зорилго, их амжилт дагуулдаг. Бид дүүргээ
улам өнгөжүүлэх, өөдрөг ирээдүйд хөтлөх олон
чухал зорилготой. Энэхүү хариуцлагатай үйлст
хүч нэмэхээр Ардчилсан намаас итгэл хүлээн
Баянгол дүүргийн 3 дугаар хороондоо нэр
дэвшиж байна.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ын
СОНГУУЛИЙН 3-Р ТОЙРОГТ

АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ

Баатарын
БОЛОР-ЭРДЭНЭ

Миний хувьд иргэдээ төлөөлнө гэдгийг хороо
дүүргийнхээ иргэдийн хүсэл сонирхлыг сонсож,
асуудлыг нь олж харан түүнийг шийдэхийн тулд
төрийг түмэнтэй холбож, хөгжил дэвшил, сайн
сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж
ойлгодог.
Сүүлийн жилүүдэд би банк санхүүгийн
салбарт
банкны
бүтээгдэхүүн
үйлчилгээг
хэрэглэгчдэд чанартай хүргэх, үйлчлүүлэгчдийн
сэтгэл ханамжтай байдлыг хангах чиглэл бүхий
ажлыг хариуцан ажиллаж байсан туршлагатай.
Тиймдээ ч төрийн үйлчилгээ нь иргэдэд ойр,
хүнд сурталгүй, хурдан шуурхай байх нь улс орны
хөгжлийн чухал асуудал гэж боддог. Сонгогчид
та бүхэн итгэл хүлээлгэвэл миний бие Баянгол
дүүргээ улам өнгөжүүлэх, иргэдээ ажилтай
орлоготой болгох, гэр бүл нь амар тайван,
сэтгэл тэнүүн байх өөдрөг ирээдүй рүү тэмүүлэх
хариуцлагатай үйлст таны итгэлийг даан, сэтгэл
зүрх, мэдлэг чадвараа зориулан хичээнгүйлэн
ажиллах болно.

Өнгөжих дүүрэг
Өөдрөг ирээдүй

4

БГД-ийн Ардчилсан намын ñîíãóóëèéí øòàá

Өнгөжих дүүрэг - Өөдрөг ирээдүй

Н.Алтанхуяг
Монгол улсын 27 дахь
ерөнхий сайд

Л.Нарантуяа
НИТХ-ын төлөөлөгч

Б.Болор-Эрдэнэ шиг залуус ачааны хүндийг үүрч, мэдлэг оюунаа улс
нийгэмдээ зориулах цаг нь ирсэн. Иргэн таны дуу хоолой болж, хүний
төлөө гэсэн зүтгэлээр ажиллаж, тантай хамт байх мэдлэг, боловсролтой,
шинэ залуу үеэс нэр дэвшиж байгаа нь сайшаалтай. Иргэдийнхээ итгэлийг
зүтгэлээр хариулах ноён нуруутай байгаарай.

Зөв хүн гэдэг олноор хүрээлүүлж, зөв зүйлийн төлөө тэмцэж чаддаг.
Ийм залуус хорооныхоо төлөө гүйж, мэдлэг туршлагаа зориулж, сэтгэл
гарган зүтгэж чадна гэж нэр дэвшүүлж байгаа юм. Та бүхэн чин сэтгэлээсээ
дэмжиж ажиллавал таны итгэлийг алдахгүй гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
Иргэдийнхээ асуудлыг сайн мэддэг, зөв хүн Б.Болор-Эрдэнийг дэмжээрэй.

(БГД-ийн 3-р хорооноос сонгогдсон)

БГД-ийн 3-р хорооны
иргэн Г.Ганзориг
ТреСаммит ХХК-ийн
ерөнхий геологич

Б.Гүнсэн
“Элбэгдорж”
хүрээлэнгийн захирал

Б.Уянга
АНУ, Харвардын их
сургуулийн доктор

Дүү Б.Болормаа
БНХАУ-ын Дайлань
хотын Фуданы их
сургуулийн магистрант

Би Б.Болор-Эрдэнийг их сургуульд суралцдаг байх үеэс хойш мэднэ.
Түүний анх бичсэн жижигхэн цэнхэр номыг тод санаж байна. Бүтээлч,
эрдэм номтой, чадварлаг хүмүүс хоёр янз байдаг. Нэг нь өөрөө мэдэвч
бусдад хүртээлгүй хүн. Харин нөгөө нь мэдлэг чадвараа бусдын төлөө
зориулдаг хүн.
Энэ чанарыг Б.Болор-Эрдэнээс харж, бахархаж явдаг. Миний амьдарч
буй 3-р хороонд хороонд нэр дэвшиж байгаад баяртай байна. Бид ийм
залуу үеийн үлгэр жишээ төлөөлөл болсон тэргүүний сэхээтэн залуусаа
ашиглаж нийгмийн тулгамдсан олон асуудлуудад шийдэл олох ёстой!
Иймээс иргэд та бүхэн дэмжиж заавал саналаа өгөөрэй!
Бид МУИС-ийн Олон Улсын харилцааны сургуульд хамт суралцаж
төгссөн. Миний мэдэхийн сурлага номдоо машид хичээнгүй, дотроо
бодолтой дороо суурьтай, орчин үеийн, ажилсаг, хөдөлмөрч, нийтэч,
үнэхээр давгүй залуу даа ... Болор-Эрдэнэ минь чи, бусдын төлөө,
Монголын сайн сайхны төлөө зүтгэх үйл хэрэгт хүч нэмэх ёстой залуу шүү!
ЗОРИГ ШУЛУУН УРАГШАА БОЛОР-ЭРДЭНЭЭ!
Б.Болор-Эрдэнэ ахыг оюутан байхаасаа мэднэ. Тэрээр дан ганц
нийгмийн идэвхтэй оюутан байгаагүй. 2003 оны “Монгол улсын шилдэг
оюутан” болж байсан бөгөөд Оюутны холбоог удирдаж байхдаа олон
шинэ ажлуудыг санаачлан хийж, оюутны байгууллагын хөгжлийг шинэ
түвшинд гаргасан лидер. Залуус бид энэ улсын ирээдүйн эзэд. Улсаа зөв
зүгт зөв хөгжүүлэх нь зөв хүмүүсийн үүрэг болов уу.
Энэ үүргийг нэр төртэй гүйцэтгэж чадах, та бүхний итгэлийг даах хүн
бол Баатарын Болор-Эрдэнэ ах юм шүү.
Том ахын маань аливаад тууштай, сэтгэлээсээ ханддаг, дүү нартаа
үргэлж тусалж чиглүүлж байдаг, үр хүүхдүүд, хань ижилдээ халамжтай,
гэр бүлсэг зан чанар нь бидний хувьд үргэлж үлгэр дуурайл болж байдаг.
Миний хувьд улс төрд шийдвэртэй, аливаад сэтгэлээсээ ханддаг зан
чанар хамгийн чухал гэж боддог. Ахыгаа хороо, дүүргийнхээ иргэдийн
сайн төлөөлөл болж, тэдний дуу хоолойг хүрэх ёстой хүмүүст нь хүргэж,
тулгамдаж байгаа асуудлуудыг нь шийдвэрлэж өгөх зөв төлөөлөл болно
гэдэгт итгэлтэй байна. Залуус та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцож
миний ахыг дэмжээрэй.

БГД-ийн Ардчилсан намын ñîíãóóëèéí øòàá

5

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ын СОНГУУЛИЙН 3-Р ТОЙРОГТ
Ардчилсан намаас нэр дэвшигч

Баатарын
БОЛОР-ЭРДЭНЭ
33 настай, Арслангийн орд, Ам бүл 4, Эхнэр
Г.Болортуяа, Хүү Б.Есүнгэ, хүү Б.Тэмүнгэ

БОЛОВСРОЛ
2001 он
“Боловсрол” цогцолбор бүрэн дунд
сургууль математикийн гүнзгийрүүлсэн
анги
2005 он
Сингапур улс, Кембридж Хэлний институт
2006 он
ШУТИС-КТМС-ийн Мэдээллийн
системийн бакалавр
ОХУ, Олон улсын залуучуудын
манлайллын хөтөлбөр
2009 он
С.Зориг сангийн “Залуу манлайлал”
нэг жилийн хөтөлбөр
“Монголын Хөрөнгийн Бирж”-ийн
Хөрөнгийн зах зээлийн сургалт

ШАГНАЛ








Монгол Улсын 2003 оны “Шилдэг
оюутан”
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны
яамны “Эрдэм шинжилгээний шилдэг
бүтээл” алтан медаль
Монголын оюутны холбооны дээд
шагнал “Манлайлагч оюутан” медаль
Монголын ардчилсан социалист
залуучуудын холбооны “Алтан од”
медаль
“Нийслэлийн Шилдэг Залуу” алтан
медаль
“Тэргүүний залуу” алтан медаль
Баянгол дүүргийн 50 жилийн ойн
медаль

2011 он
Малайз улс, “Contact Center Operations”
сургалтын хөтөлбөр
“ATTF Luxembourg”, “Харилцагчийн
үйлчилгээ ба борлуулалт” сургалт
2013 он
АНУ, International Leadership Training
Course
АНУ, НҮБ-с зохион байгуулсан “Олон
Улсын Залуу Удирдагчдын Ассамблей”
МУИС-Олон Улсын Харилцааны
Сургуулийн Олон улсын эдийн засгийн
харилцааны магистр
АНУ-ын Нью Иорк хот, Дэйл Карнеги
академи, Sales & Marketing Academy

6

БГД-ийн Ардчилсан намын ñîíãóóëèéí øòàá

Өнгөжих дүүрэг - Өөдрөг ирээдүй
2014 он
Тайланд улс, Аж Үйлдвэрийн Яам, Азийн
бүтээмжийн байгууллага, Service Sector
Innovation & Service Excellence Training
“Монголын бүтээмжийн байгууллага”-ын
“Бүтээмжийн мэргэжилтэн бэлтгэх сургалт
Азийн бүтээмжийн байгууллагын
“Үйлчилгээний байгууллагын төгөлдөршил
сургалт

АЖЛЫН ТУРШЛАГА
2003-2005 он
ШУТИС-ийн Удирдах зөвлөл, Ректорын
зөвлөлийн гишүүн
ШУТИС-ийн Оюутны Холбооны тэргүүн

2015 он
Япон улс. Японы Чанарын Удирдлагын
Системийн сургалт
Skills for Success & High Impact Presentation, Dale Carnegie course
Center for Asia Leadership Initiatives,
Harvard University, Азийн манлайлагч
хөтөлбөр
Switchback System Corp Canada,
Switchback Foundation сургалт
6 Sigma Green Belt : DMAIC ногоон
бүсний сургалт

2006-2009 он
НҮБ-ын Монгол дахь багийн дэргэдэх
“Залуучуудын зөвлөх хороо”-ны Зөвлөлдөх
гишүүн
2005-2007 он
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн
газрын төслийн менежер
2007-2014 он
“Голомт” банкны Маркетингийн хэлтсийн
судалгааны ажилтан, ахлах ажилтан
2014-2016 он
Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний
хэлтсийн захирал
2015 оноос хойш
• “Олон Улсын Судалгаа хөгжлийн төв”-ийн
гүйцэтгэх захирал (R&D)
• “Монголын хүний нөөцийн академи”-ийн
сургагч багш
• Дэйл Карнегий сургагч багш
• “Банк санхүүгийн академи”-ийн сургагч
багш
• Голомт банкны “Үйлчилгээний чанар,
Бүтээмжийн хороо”-ны дарга
• Монголын Залуучуудын холбооны
Бизнесийн байнгын хорооны гишүүн
• “Нэг үндэс” Дэлхийн Монголчуудын
зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн
• “Монголын банкны холбоо”-ны дэргэдэх
Харилцагчийн үйлчилгээний мэргэжлийн
зөвлөлийн дарга

Хэнтий нурууны Ноён
оргил, Асралт хайрхан2799 метр
2009 он

БГД-ийн Ардчилсан намын ñîíãóóëèéí øòàá

7

БААТАРЫН

БОЛОР-ЭРДЭНЭ:
ХОТЫНХОО ХӨГЖИЛД
ӨНГӨ НЭМСЭН,
ӨРХ БҮР НЬ ӨӨДЛӨН
ДЭЭШИЛСЭН ДҮҮРГИЙГ
ЦОГЦЛООН БҮТЭЭХИЙН
ТӨЛӨӨ АЖИЛЛАНА
-Сайн байна уу? Таны “Өнгөжих дүүрэг,
өөдрөг ирээдүй” гэсэн уриа үг их онцгой
санагдлаа?
- Сайн байна уу? “Өнгөжих дүүрэг, өөдрөг
ирээдүй” гэсэн уриатайгаар энэ удаагийн
иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд
оролцож байна. Өнгө гэдэг үг өөрөө их олон
зүйлийг агуулж байдаг. Хүмүүний амьдралыг
илэрхийлдэг гэхэд хилсдэхгүй. Нэр дэвшиж
буй хорооныхоо айл өрх, албан байгууллага
бүрийг өнгөтэй өөдтэй байхыг билэгшээгээд
зогсохгүй улс, хотынхоо хөгжилд өнгө нэмсэн
тийм л дүүргийг цогцлоон бүтээхийг хүсэж
байна. Мөн оршин суугчдаа тав тухтай амьдрах
орчин нөхцөлөөр хангаж, албан хаагч, бизнес
эрхлэгчдээ дэмжих бодлого боловсруулж, хүүхэд,
хөгшдийн эрүүл мэнд, боловсролын асуудлыг
чухалчлан ажиллахыг зорилго болгож байна.
Хүн ер нь өөдөө тэмүүлсэн сайхан амьдралыг
үргэлж хүсэж түүн рүү тэмүүлж байдаг.Үүн шиг 3
дугаар хороонд АН-аас хийж хэрэгжүүлж ирсэн
ажлуудыг цааш үргэлжлүүлэн хөгжүүлж, алхам
алхмаар хамтдаа хөгжих сайхан боломжийг
харж байна. Тэгэхээр бид хамтдаа өнгөжих
сайхан дүүргийг байгуулж, өөдрөг гэрэлтэй
ирээдүйг бүтээх болно гэдэгт итгэлтэй байна.
-Та их нийгмийн идэвхтэй, олон нийтийн
төлөө явдаг хүн юм аа?
-Анх дунд сургуулиасаа л хүүхдийн байгууллага,
скаут клуб гээд олон сайн дурын ажилд
идэвхтэй оролцдог байсан. Оюутан байхдаа
ШУТИС-ийн “Оюутны холбоо”-ны тэргүүнээр
сонгогдож, сургуулийнхаа оюутнуудын хүрээнд
хийж хэрэгжүүлсэн олон ажил бий. Тухайн үед
эхлүүлж байсан ажлууд одоо ч үргэлжилж,
үр өгөөжөө өгч байгаа харагддаг.Түүний
дараа НҮБ-ын Хүн амын сангийн дэргэдэх
“Залуучуудын зөвлөх хороо”, С.Зориг сангаас
хэрэгжүүлдэг “Залуу манлайлагч” хөтөлбөрт

8

БГД-ийн Ардчилсан намын ñîíãóóëèéí øòàá

хамрагдаж байлаа. Мөн өнгөрсөн жил дэлхийн
Монгол туургатнуудын нийгэм-соёл, улс төр,
бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх “Нэг
үндэс” Дэлхийн Монголчуудын зөвлөлийг үүсгэн
байгуулсан. Мөн JCI, Toast Masters, Rotary зэрэг
олон улсын байгууллагын үйл ажиллагаанд
идэвхтэй оролцсоор байна.
-Таны нийгэмдээ идэвхтэй, оролцоотой,
санаачлагатай
байдаг
тань
иргэдийн
төлөөлөлд нэр дэвших шалтгаан гэж
харагдаж байна?
-Тиймээ, залуу хүмүүс нийгэмдээ маш их
идэвхтэй байх хэрэгтэй. Энэ нь улс үндэстний
хөгжлийн чухал асуудал гэдгийг манай залуучууд
тэр бүр ойлгохгүй байна. Гэхдээ нэг үеэ бодвол
залуучууд нэгдэн нийлж, аливаа зүйлийг хийж,
бүтээж чаддаг болсон. Энэ ч утгаараа цаг үе
ямар байна, нийгэм хаашаа явж байна, нийгэм
улс төр, эдийн засгийн асуудал гээд тэр болгоны
талаарх мэдээ мэдээллийг авч, үнэлэлт дүгнэлт
өгч, идэвхтэй шүүмжлэгч, идэвхтэй дэмжигч
нь байж түүнчлэн идэвхтэй гар бие оролцож,
асуудлыг шийдэх гарц гаргалгааг эрэлхийлж,
өөрийн боломжит өнцгөөс асуудалд ханддаг
байх нь тун чухал. Тийм учраас миний хувьд
эдгээр зарчмыг гол болгож, одоог хүртэл
ажилласаар ирсэн. Цаашдаа ч энэ эрчээрээ 3
дугаар хороондоо олон ажлуудыг санаачлан
хэрэгжүүлж, бодитойгоор шийдвэрлэхийн тулд
нэр дэвшиж байна.
-Баянгол дүүргийн 3 дугаар хороо ямар
онцлогтой вэ?
-Манай 3 дугаар хороо 11 мянга гаруй оршин
суугчтай бөгөөд хорооны урд хэсгээр нийслэл
хотын маань шинэ өнгө төрхийг тодорхойлсон
Нарны хороолол, Цагдаагийн хотхон, мөн
Мебелийн 12 зэрэг шинэхэн орон сууцууд
байгаа бол “Нарны гүүр”-ээр холбогдсон хойд
талын хэсэг нь Улаанбаатар хотын маань

Өнгөжих дүүрэг - Өөдрөг ирээдүй
ууган хороолол болох Төмөр замчдын өлгий нутаг оршиж байдаг.
1965 онд Октябрын районы Төмөр замын 3 дугаар хороо нэртэйгээр
анх байгуулагдсан түүхтэй. Манай хороонд Хөдөлмөрийн баатар
Л.Ойдовням, С.Доржнамжил, ардын жүжигчин Ө.Баярмагнай, гавьяат
жүжигчин С.Отгонням, гавьяат багш Ц.Чулуунбат, гавьяат тээвэрчин
Ё.Баяраа, үйлчилгээний гавьяат ажилтан Ж.Бадраа, байгаль орчны
гавьяат ажилтан Л.Мягмар, ахмад дайчин О.Аюуш, С.Базаржав,
С.Батсүх, хүндэт донор П.Дашцэрэн, Т.Баттулга, Р.Даш-Осор тэргүүтэй
алдар цолтнууд амьдардаг. Мөн төрийн болон хувийн өмчит 200
гаруй аж ахуй нэгж байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо үйл
ажиллагаа явуулж байна. Тухайлбал, 100, 180 дугаар цэцэрлэг, 73
дугаар дунд сургууль, ТӨХ-Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК,
ХХХСҮТ, УБТЗ-ын Удирдах газар, Тээврийн прокурорын газар, Төмөр
зам дахь Цагдаагийн хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Цагдаагийн
газрын автобааз, “Уранган”, “Буян”, “Барс импекс” хуучнаар Хүнсний
төв компани зэрэг хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд
ажиллаж байгаа ажил хөдөлмөр буцалсан, хүүхдийн дуу цангинасан,
өвгөд хөгшид налайсан, хөгжин дэвшиж байгаа хороо байна даа.
-Хэрвээ та сонгогдчихвол тус хороонд шийдлийг олох олон
сайхан санаа байгаа байх. Тэгвэл хамгийн эхлээд ямар ажил
дээр бодитой үр дүн авчрах вэ?
-3 дугаар хороо бол тэр чигээрээ орон сууцны хороолол учир Төмөр
замчдын орон сууц сүүлийн үед хуучирч элэгдэлд орсон гадна фасад,
дээврийн асуудал, зарим барилгын дахин төлөвлөлтийн асуудлыг
шийдвэрлэх нь нэн шаардлагатай байна. Мөн хороонд үйл ажиллагаа
явуулж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, ялангуяа
хороондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэж, түүнийг иргэдэд
таниулан, үйлдвэрлэгчдээ дэмжин ажилладаг системийг бий болгох
нь чухал. Сүүлийн жилүүдэд манай хорооны хүн амын тоо эрчимтэй
нэмэгдэж, бүл нэмж байгаа нь Нарны хороолол зэрэг томоохон
хорооллууд ашиглалтад орж байгаатай холбоотой. Гэтэл нөгөө талаар
төрийн үйлчилгээ, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж
буурч, үүнийг даган чанарын асуудал нь анхаарал татаж байна.
Тиймээс хүн амын өсөлт, газар зүйн байршлыг харгалзан шинээр
хороо байгуулах шаардлага байгаа нь харагдаж байна.
-Зарим хүмүүс ИТХ-ын үйл ажиллагааны талаар ойлголт дутмаг
юм шиг санагддаг?
-Иргэдийн төлөөлөгчөө сонгож байгаа нь дарга, захирлаа нараа
сонгож байгаа хэрэг биш.Харин манай байрыг, манай орцыг, манай
хорооллыг бидний дундаас төлөөлөн дуу хоолой болж, эрх ашиг,
асуудлыг олж, бодит шийдлийг тодорхойлж, төр засгийн байгууллага
болон иргэдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэх, тэдний
хооронд гүүр болдог холбогч юм. Төлөөлөгч хүн оршин суугчдынхаа
хаалгыг тогшиж, иргэдийнхээ санал хүсэлтийг нь сонсож, асуудлыг
ярилцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, бодитойгоор асуудлыг
шийдвэрлэж чаддаг байх ёстой. Цаашлаад иргэдээ эрхэлсэн ажилтай,
эрүүл саруул, амар тайван, аюулгүй, цэвэр тохилог,тав тухтай орчинд
амьдрах нөхцөлийг хангах явдал юм.
- Таны ажлын туршлага их сонирхолтой санагдлаа?
-Миний хувьд олон улс орноор явж, тухайн орны төрийн болон
төрийн бус байгууллага мөн хувийн хэвшлийн үйл ажиллагаатай
танилцаж, төрийн үйлчилгээ иргэддээ хэрхэн хүрч байгааг, төрийн бус
байгууллага нь нийгэмдээ хэрхэн хувь нэмрээ оруулж байгааг мөн
хувийн хэвшлийн байгууллага нь төрийн аливаа дарамт шахалтгүйгээр
харин ч дэмжлэг туслалцаатайгаар хэрхэн амжилттай ажиллаж байгаа
туршлагыг судалж, харж явлаа. Бидэнд хийх, засаж сайжруулах асар
их ажил байна. Төрийн үйлчилгээ иргэддээ хурдан шуурхай, шударга,
нээлттэй хүрч байх ёстой. Энэхүү мэдлэг, мэдээлэл, туршлагаа хороо,
дүүргийнхээ онцлог нөхцөл байдалд тохируулан бодит ажил болгож,
хөрсөнд буулгах цаг минь болсон.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
БГД-ийн Ардчилсан намын ñîíãóóëèéí øòàá

9






Download bolorerdene taniltsuulga setguul



bolorerdene taniltsuulga setguul.pdf (PDF, 10.56 MB)


Download PDF







Share this file on social networks



     





Link to this page



Permanent link

Use the permanent link to the download page to share your document on Facebook, Twitter, LinkedIn, or directly with a contact by e-Mail, Messenger, Whatsapp, Line..




Short link

Use the short link to share your document on Twitter or by text message (SMS)




HTML Code

Copy the following HTML code to share your document on a Website or Blog




QR Code to this page


QR Code link to PDF file bolorerdene taniltsuulga setguul.pdf






This file has been shared publicly by a user of PDF Archive.
Document ID: 0000491182.
Report illicit content