USHoroo gariin avlaga0214 Last CTP last (PDF)




File information


This PDF 1.6 document has been generated by Adobe InDesign CS6 (Windows) / Adobe PDF Library 10.0.1, and has been sent on pdf-archive.com on 30/03/2018 at 11:25, from IP address 202.179.x.x. The current document download page has been viewed 1019 times.
File size: 7.87 MB (177 pages).
Privacy: public file
















File preview


ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ
ХИЙХ ГАРЫН АВЛАГА
(Орон нутгийн статистикийн болон хөгжлийн бодлого
хариуцсан мэргэжилтнүүдэд зориулав)

УЛААНБААТАР
2017 он

ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА

ДАА 310
ННА 60.6
Д-901

ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА
Хянан тохиолдуулсан:
А.Дэмбэрэл /Док, Проф./
Статистикийн эрдэм шинжилгээ, арга зүйн газрын дарга
Боловсруулсан:
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО
СТАТИСТИКИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, АРГА ЗҮЙН ГАЗАР
Анхзаяа.Б
Ариунболд.Ш
Батзоригт.Ю
Лхам.Н
Мягмархатан.Б
Норов.С
Оюунжаргал.М
Тунгалаг.Ч
Тэгшжаргал.Ц
Уранбилэг.Б
Энхбаатар.И
Ялалт.Г
Янжиндулам.Ц

Энэхүү гарын авлагыг Үндэсний статистикийн хорооноос Дэлхийн банкны
дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Статистикийн байгууллагын чадавхийг
бэхжүүлэх” төслийн санхүүжилтээр хэвлүүлэв.
ISBN 978-99978-801-0-9
2

АГУУЛГА
I. Оршил бүлэг
1.1 Гарын авлагын гол зорилго
1.2 Статистикийн энгийн хэмжигдэхүүн
1.3 Дасгал ажил

8
8
13

II. Тоон мэдээлэл болон мэдээллийн тухай
2.1 Тоон мэдээлэл болон мэдээлэл
2.2 Тоон мэдээллийн эх үүсвэр
2.3 Тоон мэдээллийг цуглуулах
2.4 Мэдээллийн чанар

18
19
21
23

III. Эх олонлогоос түүвэр хийх
3.1 Эх олонлог ба түүвэр
3.2 Судалгаанд тохирох техникийг сонгох
3.3 Түүврийн төлөөлөх чадвар ба тархаалтын талаарх ойлголт
3.4 Түүврийн сонголт хийх техник
3.5 Түүвэр судалгааны үе шат

26
28
29
30
33

IV. Тоон мэдээлэлтэй ажиллах
4.1 Танилцуулга
4.2 Тоон мэдээллийн зохион байгуулалт
4.3 Хүснэгт үүсгэх
4.4 Тоон мэдээллийг эрэмбэлэх
4.5 Тархалтын цуваа
4.6 Бүлэглэсэн тархалтын цуваа
4.7 Өсөн нэмэгдсэн тархалтын цуваа
4.8 Процентиль (хувиар илэрхийлсэн үзүүлэлт)
4.9 Мэдээллийг диаграммаар илэрхийлэх

36
36
36
37
40
42
45
46
48

V. Тоон мэдээллийг нэгтгэн дүгнэх
5.1 Танилцуулга
5.2 Мэдээллийг нэгтгэн дүгнэх үндсэн зарчим
5.3 Төвийн тархалтын хэмжигдэхүүн

60
60
61

3

ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА

VI.

Хувьсагчийн утгын хэлбэлзлийг тооцох
6.1 Танилцуулга
6.2 Өөрчлөлтийн хувь
6.3 Жигнэсэн индекс
6.4 Индексийн утгыг ашиглан хугацааны цувааг тэгшитгэх

84
85
91
95


VII. Хувьсагч хоорондын хамаарал
7.1 Танилцуулга
7.2 Корреляцийн шинжилгээ
7.3 Цэгэн диаграмм
7.4 Корреляцийн коэффициент
7.5 Регрессийн шинжилгээ
7.6 Детерминацийн коэффициент
7.7 Шугаман регрессийн загвар

98
99
100
103
104
108
109

VIII. Хугацааны цувааны шинжилгээ
8.1 Танилцуулга
8.2 Хугацааны цувааны бүрэлдэхүүн
8.3 Үнэлгээ болон загварын харьцуулалт

112
113
128

IX.

X.

4

Статистик таамаглалыг шалгах
9.1 Танилцуулга
9.2 Суурь ойлголт
9.3 Статистик таамаглалыг шалгах аргууд
9.4 Нэг параметрийн таамаглалыг шалгах
9.5 Хоёр параметрийн таамаглалыг шалгах

132
132
135
137
154

Судалгааны үр дүнг тайлагнах
10.1 Танилцуулга
10.2 Судалгааны тайлан боловсруулах
10.3 Академик тайлан

170
170
172

ӨМНӨХ ҮГ
Тоон мэдээллийн хэрэглээнд статистикийн
шинжилгээний аргууд чухал байр суурь эзлэх
бөгөөд шийдвэр гаргахад шаардлагатай
мэдээллийг боловсруулах, зохистой ашиглах
үндсэн хэрэгсэл болдог.
Гарын авлагын үндсэн зорилго нь орон
нутгийн статистикийн болон хөгжлийн бодлого
хариуцсан ажилтнуудын тоон мэдээллийн
шинж чанар, түүврийн үндсэн зарчим,
тоон мэдээлэлтэй ажиллах, нэгтгэн дүгнэх,
статистикийн энгийн арга хэрэгслийг ашиглах
чадавхийг сайжруулахад чиглэгдсэн.
Гарын авлагыг ашигласнаар тоон мэдээлэл, эх олонлогоос ач
холбогдолтой, хэрэгцээтэй мэдээлэл боловсруулах дараах 2 чадавхийг
эзэмшинэ. Үүнд:
• Шинжилгээний арга техниктэй танилцаж, түүнтэй ажиллах
• Шинжилгээний арга техникийг зохих программ хангамжийн
тусламжтайгаар ашиглах
Тус гарын авлагад түгээмэл хэрэглэдэг Microsoft Excel -ийг шинжилгээний
программ хангамж болгон ашигласан. Түүнчлэн гарын авлагад практик
жишээнүүдийг оруулсан.
Энэхүү гарын авлагыг хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Дэлхийн
банкны “Статистикийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийн хамт
олон болон гарын авлагыг бэлтгэж, боловсруулсан Үндэсний Статистикийн
Хорооны Статистикийн эрдэм шинжилгээ, арга зүйн газрын хамт олонд
талархал илэрхийлье.
Орон нутгийн статистикийн болон хөгжлийн бодлого хариуцсан
мэргэжилтнүүдэд зориулсан “Тоон мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийх
гарын авлага”- ыг анх удаа бэлтгэн гаргаж байгаа учраас анхаарах зүйл,
алдаа дутагдалтай тал байхыг үгүйсгэх аргагүй юм. Иймд уншигч та бүхэн
ташаарсан зүйлийг засан залруулах, санаа бодлоо бидэнтэй харамгүй
хуваалцана гэдэгт гүнээ итгэж байна.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН
ХОРООНЫ ДАРГА



А.АРИУНЗАЯА

5

ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА

6

I

ОРШИЛ БҮЛЭГ

ОРШИЛ
БҮЛЭГ

7

ТООН МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ГАРЫН АВЛАГА

1.1. ГАРЫН АВЛАГЫН ҮНДСЭН ЗОРИЛГО
Өнөө үед төрөл бүрийн байгууллагын мэргэжилтнүүд маш их тоо
мэдээлэлтэй ажиллах шаардлага тулгарч байна. Нотолгоонд суурилж,
шийдвэр гаргах нь ямар ч мэргэжилтний хувьд хамгийн үнэ цэнэтэй ур
чадварт тооцогдох болоод байна. Иймд аж ахуйн нэгж, байгууллагын төрөл
бүрийн үйл ажиллагааг илэрхийлэх тоон мэдээллийн мөн чанар, утгыг
ойлгох нь чухал ач холбогдолтой юм.
Хэрвээ та математик, статистик, эдийн засгийн чиглэлээр сурч байсан
бол энэхүү гарын авлагыг ашиглахад илүү хялбар байна. Гарын авлагыг
судалснаар өөрийн сурах арга барилыг сайжруулах, өөрийн ажилдаа богино
хугацаанд ашиглах боломжтой болно. Ажилдаа ашиглах нь чухал боловч
өөрийгөө хөгжүүлэхэд үүнээс дутахгүй анхаарал хандуулах хэрэгтэй.
Гарын авлагад тусгагдсан сэдэв, агуулгыг бүрэн эзэмшихэд дадлага
хийх, туршлага хуримтлуулах үйл явц ихээхэн нэмэр болно. Дадлага
их хийх тусам ойлгож, тогтоох, хэрэглэхэд хялбар болно. Гарын авлагад
онолын болон практик мэдлэгийг хослуулж тусгасан бөгөөд Microsoft
excel программ хангамжийн функц, загварыг танилцуулсан. Гарын авлагыг
судалж ашигласнаар өөрийн байгууллагын тоон мэдээллийг үр дүнтэйгээр
боловсруулах чадварыг эзэмшинэ.
1.2. СТАТИСТИКИЙН ЭНГИЙН ХЭМЖИГДЭХҮҮН
Дараах хэсгүүдэд дүн шинжилгээ, анализ хийхэд хэрэглэх, шаардлагатай
хэмжигдэхүүний ойлголт, томьёоллыг авч үзнэ.
1.1.1. ХУВЬ / PERCENTAGES
Энэ хэсэгт “хувь”-тай танилцах бөгөөд олон төрлийн “хувь” гэсэн
үзүүлэлтийг ажилдаа хэрхэн ашиглах талаар үзэх болно.
Хувь гэдэг ойлголт нь:

“Зуун хэсэгт эзлэх хувь эсвэл пропорц” гэж тодорхойлогдоно.
Жишээ нь:
- Тоон утгын хувийг олохдоо хувиар үржүүлээд дараа нь 100-д хуваах
хэрэгтэй. Мэдээж хувийг программ хангамж (ж.нь: Microsoft Excel)
хялбар тооцож болно.
Бид 225 –ын 3% - ийг тооцохыг хүсэж байгаа гэж үзвэл:
Үр дүн нь: (3 * 225) / 100 = 675 / 100 = 6.75%
- Хувийг тооцох өөр нэг арга нь тоон утгаа 100-д хувааж энэ нь тоон
утгын 1% болох бөгөөд дараа нь хувиар үржих явдал юм.
225 / 100 = 2.25 – энэ нь 225-ын 1% болно. Эндээс 225-ын 3% нь
2.25*3=6.75% болно.
- Хувийг тооцох бас нэг өөр арга нь 3% -ийг хялбарчлан 3/100=0.03 гэж

8






Download USHoroo gariin avlaga0214 Last CTP last



USHoroo gariin avlaga0214 Last CTP last.pdf (PDF, 7.87 MB)


Download PDF







Share this file on social networks



     





Link to this page



Permanent link

Use the permanent link to the download page to share your document on Facebook, Twitter, LinkedIn, or directly with a contact by e-Mail, Messenger, Whatsapp, Line..




Short link

Use the short link to share your document on Twitter or by text message (SMS)




HTML Code

Copy the following HTML code to share your document on a Website or Blog




QR Code to this page


QR Code link to PDF file USHoroo gariin avlaga0214 Last CTP   last.pdf






This file has been shared publicly by a user of PDF Archive.
Document ID: 0000751253.
Report illicit content